Сайн бас сайхан

Сайн бас сайхан
Сайн бүхэн чиний дотор байдаг. Харин түүнийг олж мэдэр.Сайхан бүхэн чиний дэргэд байдаг. Түүнийг олж хар.

Tuesday, May 29, 2007

ЭЛЭГ БҮТЭН ХҮМҮҮСТ

Хайрт аавынхаа гэгээн дурсгалд зориулж бичсэн шүлэг
2004 оны 8 сар

Айл хэсээд ирэхэд нь
Атга чихэр горьдохоос биш
Айлын цаашаа бүр холдоод
Ахиж ирэхээргүй явчихыг нь мэддэггүй юм.
Адуунд яваад ирхэхэд нь
Аяны богцыг нь задрахаас биш
Алслаалд холын холд
Алхаад явчихна гэж мэддэггүй юм.
Ажилдаа явлаа гэж гарч ахлахдаа
Аавыгаа орхиод явчихна гэж боддоггүй юм
Амрагаан эрхлүүлж жаргаж байхдаа
Ахиж заяахгүй аавыгаа хол явна гэж боддоггүй юм

Өөдөсхөн чамайг бүүвэйлж унтуулсан
Өдрүүд дахин хэзээ ч ирдэггүй юм
Өлгийтэй байхад домнож хайчилсан үнэгээг
Өглөө нь дахиж хайчилдагггүй юм
Өнхөрч жаргадаг бяцхан байхад шивнэж ярьсан үлгэрээ
Өнөөдрөөс цааш дахиж шивнэдэггүй юм
Өсгөлөн танхил насанд чинь толгойг чинь илсэн гараараа
Өөрөө дахиж илдэггүй юм
Өдөр нь инээж л суухад нь
Өмөртөл орхиод явчихыг нь мэддэггүй юм
Өнгөт орчлонд чимэг болж явсан хүнийг
Өршөөж үлдээлгүй аваад явна гэж санадаггүй юм.
Цайлаж суугаад боссон ч
Цай нь ерөөс дундардаггүй юм Ээжүүдийн
Цагаа нуугаад унтсан ч
Нойр нь дандаа хулждаг юм Хүмүүсийн
Цасаан даахгүй өвлөөрч
Цантаж даараад адуунаас ирдэггүй юм
Цээжин дотороо бачууравч
Цэнгээр зовлон дундардаггүй юм.
Цэцэг шиг охидын болзоонд зав гаргаж зогсохдоо
Цагыг илээх аавынгаа охиод явна гэж боддоггүй юм.
Цөөхөн хэдэн насыг илээж ядаж явахдаа
Цэцэг дэлгэрэх цагаар орхиод явна гэж боддоггүй юм.
Дэрлэж унтаад босоход
Дээлний нь үнэр арилдаггүй юм.
Дэндүү их татсан ч
Хөөрөгний нь тамхи дундардаггүй юм.
Даалингаа дүүргэж хадгалсан
Гаасны нь утаа замхардаггүй юм
Даахины найранд дуулсан
Дуу нь ерөөс тасардагггүй юм
Дэргэд нь суугаад босохдоо
Дэндүү хол явчихыг нь мэдэрдэггүй юм
Дээлээ тайлаад нөмөргөхөд нь
Даарах вий гэж ер боддоггүй юм
Намрын шуугисан айраганд халамцуухан явахдаа
Нуруу нь бөгтийсөнийг анзаардаггүй юё тэнэг байдаг юм шүү
Нас идэрхэн чи өглөө үсээн самнахдаа
Намбалаг аавынхаа санчиганд сүүдэртэй цагаан хяруу унасныг хардаггүй юм
Нэгээ ч мэдээгүй дэрвэж явахад чи
Насны ганцхан үнэн духны нь үрчлээсийг тоолдоггүй юм
Начид сархадаар наргиж явахад чинь
Нууцаа ярих гэж хүлээж суудагыг нь та мэдэддэггүй юм
Нүдэнд нь нулимс дүүрэхэд нь урсдаггүй юм байна гэхээс биш
Зүрхэндээ уйлдаг гэж зүүдлээч үгүй явдагиймаа
Найргын шадаар хайрын шүлэг бичиж байснаас биш
Элгээн эмтэлж аавынхаа тухай шүлэг бичнэ гэж бодоогүй явдагиймаа тэнэг байдаг юм шүү
Хүмүүсээ элэг бүтэн байхдаа аавыгаа хайрлаа
Ажилдаа явахдаа ч, амрагтаан очихдоо ч
Болзоон зогсохдоо ч, бороонд ахлахдаа ч
Нанчид хүртэхдээ ч, найрлаж цэнгэхдээ ч

АМЬДАД ААВЫГАА ХАЙРЛАА
АМИНЧИЛЖ ЗАХЬЯ
ЭЛЭГ БҮТЭН ХҮМҮҮС МИНЭЭ

No comments:

Post a Comment